2018 оны ДАШТ-ий урьдчилсан хэсгийн тоглолтууд Өмнөд Америкт эхэлж байна. Тэгвэл Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Дунга Чили, Венесуэлийн эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлажээ. Неймар Өмнөд Америкийн цом дээр шийтгэл хүлээсэн тул түүнийг дуудсангүй. Дэлхийн таван удаагийн аваргын багийн бүрэлдэхүүнд эдгээр тоглогчийг дууджээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгачид: Жефферсон (Ботафого), Марсело Гроэ (Гремио), Алиссон(Интернасьонал);
Хамгаалагчид: Давид Луис (ПСЖ), Миранда (Интер), Маркиньос (ПСЖ), Хиль (Коринтианс), Фабиньо (Монако), Рафинья (Байерн), Филипе Луис (Атлетико), Марсело (Реал);
Хагас хамгаалагчид: Луис Густаво (Вольфсбург), Фернандиньо (Манчестер Сити), Элиас (Коринтианс), Ренато Аугусто (Коринтианс), Дуглас Коста (Байерн), Лукас Лима (Сантос), Лукас Моура (ПСЖ), Виллиан (Челси), Филиппе Коутиньо (Ливерпуль), Оскар (Челси), Роберто Фирмино (Ливерпуль)
Довтлогчид: Халк (Зенит)
2018 онд ДАШТ-д оролцох Бразилийн багийн бүрэлдэхүүн тодорчээ | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.