Шууд Chart

Долларын ханш суларч эхэллээ

2013-09-10 11:53:57

Өчигдөр долларын ханш бага зэрэг сулрах хандлага ажиглагдсан байна. Тодруулбал, ам.долларын авах ханш өмнөх өдрөөс даруй 100 төгрөгөөр бууран нэгж нь 1695 төгрөгтэй тэнцлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Найман шарга” валют арилжааны захад  долларын  ханш нэгж нь 1795 төгрөг болж өссөн юм.  

Энэ нь 2008 оны нэгдүгээр сараас хойш анх удаа долларын үнэ огцом савласан үзэгдэл болсон бөгөөд амралтын өдрүүдэд арилжааны банкууд ам.доллар зарах хэмжээгээ хязгаарласнаас “Найман шарга” валют арилжааны захад үнэ ийн өсөөд байсан юм.
 
Тиймээс эдийн засгийн шинжээчид өчигдрийн байдлаар долларын ханш өмнөх өдрийнхөөс 100 доллараар буурсныг нийлүүлэлт өсөж, эрэлт буурсантай холбон тайлбарлажээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Долларын ханш суларч эхэллээ   
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй