Шууд Chart

Хилчдийн баярт П.Бүрэнтөгс түрүүлж, О.Хангай үзүүрлэв

2015-09-18 16:29:58

Монголын Хилчдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон.

Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар үлдэв.



Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хилчдийн баярт П.Бүрэнтөгс түрүүлж, О.Хангай үзүүрлэв   
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй