![](/uploads/201309/news/thumb/49fa4d8d7fb34530e7d4da9863f01892_x3.jpg)
Саудын Араб улсын нэгэн бизнесмен ямаагаа 3,5 сая ам.долларын үнэ хүргэн худалдсан байна. Энэ ямаа нь ховор үүлдрийн ямаа хэдий ч шинжээчид үнэ нь арай л өндөр байсныг хэлжээ. Эр-Рияд хотноо болсон энэ худалдааг интернэтээр зарласан аж. Ганц ямааг ийм өндөр үнэ хүргэснийг эсэргүүцэх хүмүүс ч гарчээ. Ямаанд онцлог шинж байгаа ч жирийн л мал гэдгийг хэлэх хүн олон байсан гэнэ. Тэрчлэн Сирийн дүрвэгсэд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байхад ямаанд ач холбогдол өгснийг шүүмжилсэн байна.
Ямаа 3,5 сая ам.долларын үнэ хүрэв | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.