Шууд Chart

Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

2015-09-21 10:31:14

Ардын багш, гавьяат тамирчин, Олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн 74 кг-ийн жингийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод болох гэж байна. 

Тэмцээний зорилго нь гавьяат багшийн төрсөн нутгийг сурталчлах, ахмад тамирчдаа алдаршуулах, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино. 

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ба заасан жингээс 2 кг-ийн зөрүүтэй байж болох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно   
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-21 12:33
БИ СУГАРЖАРГАЛ \УЛСЫН БАЧИН\ БАЙНАА. БИ ХАЙРТ БАГШИЙНХАА НЭРЭМЖИТ тэмцээнд жингээ хасч оролцох болсондоо баяртай байна. Гэхдээ түрүүлэх гээд барилдаж бафйхад ялуулахгүй бол муу новшийг хэд гөрж чадлаа гайхуулнаа яадгийм

Бидэнтэй нэгдээрэй