Шууд Chart

Харвардын Их Сургуулийн оюутнуудын мөрдөх 15 дүрэм

2013-09-10 13:01:55

Мэдээж амжилт хүн болгон дээр ирдэггүй, зөвхөн залхууралгүй, шаргуу ажилласан нэгэнд л ирдэг дүрэмтэй. Яг үүний тухай л “Харвардын Их Сургуулийн оюутнуудад урам зориг өгөх 15 дүрмэнд” тусгасан байдаг.

 
 
1.
Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий.
 
2.
Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг.
 
3.
Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг.
 
4.
Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
 
5.
Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ?
 
6.
Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм.
 
7.
Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.
 
8.
Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
 
9.
Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг.
 
10.
Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий.
 
11.
Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм.
 
12.
Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг.
 
13.
Өнөөдөр ахиж давтагдахгүй.
 
14.
Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо.
 
15
Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Харвардын Их Сургуулийн оюутнуудын мөрдөх 15 дүрэм   
Үзсэн: 2620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй