Шууд Chart

"Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль болно

2015-09-21 14:09:24

"The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" Моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас 10 дугаар сарын 6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. 

Фестивальд Монгол Улсаас гадна Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргиз улс оролцох юм. Уригдсан жүжигчид нь олон улсын наадмуудаас шагнал авч байсан шилдэг уран бүтээлчид юм. Мөн өөрийн оронд Моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продюссерууд ирж оролцоно.

Энэ наадам Монголын драмын урлаг, Монголын Моно жүжгийн хөгжилд болон энэ төрөлд хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлдэж өгч буйгаараа онцлогтой.

Харин Монголын жүжигчдийн дунд зарласан уралдааны үндэсний нэг ялагч "The Parade of Winners" фестивальд оролцох эрхийг авах ба түүний тоглолтоор "The Parade of Winners"-ийн хаалтыг хийнэ. 

"The Parade of Winners" олон улсын моно жүжгийн урлагийн фестивалийг Монгол Улсын БСШУ Яам, Монголын моно жүжгийн төв, УДЭТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль болно  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй