Шууд Chart

"Оюу толгой" компанийн хувьцаа өсөж эхэллээ

2013-09-10 13:28:08

"Оюутолгой" компанийн хувьцааны үнэ Торонтогийн хөрөнгийн бирж дээр 4.5 канад доллараас 5.11 канад доллар болж  өсчээ. Энэ нь өмнөх үеэс 13.5 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм.

Рио Тинто компани  "Оюутолгой" компанид 600 сая ам.долларын зээл олгохоор болсонтой холбоотойгоор Торонтогийн бирж дээрх Оюу толгойн хувьцааны ханш  ийн огцом өссөн байна.
 
Энэ оны 7-р сарын сүүлээр тус компанийн нэгж хувьцааны үнэ 19.63 хувиар доошилж, 4.38 канад доллар болсон нь сүүлийн 4.5 жилийн хамгийн муу үзүүлэлт болж байсан юм.
 
“Рио Тинто” компани  "Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулах мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ ийн буурч байсан бол зээл олгогдох болсон даруйд дахин өслөө.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Оюу толгой" компанийн хувьцаа өсөж эхэллээ   
Үзсэн: 2185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй