Шууд Chart

Л.Гансүхт 4.6 жилийн ял оноолоо

2015-09-22 09:53:46

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.Түүнчлэн Л.Гансүхийн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан бөгөөд ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ.

Мөн "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан бөгөөд н.Даваахүү, н.Мөнгөнуяа нарын төрд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм. Мөн Л.Гансүх нараас 2 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Багануур ХХК-д өгөхөөр болов.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Л.Гансүхт 4.6 жилийн ял оноолоо  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-09-22 11:36
шүүгчээ гэж хөөрхий хэцүү ажил юм даа өөрийнхөө ухамсраар ард түмэнд хэрэгтэй байсан байна гээд ялгүй гаргавал өөрөө ажлаасаа халагдана одоо ингээд ял өгчихлөөр ард түмэн түүний доторхи ядуу болон дунд хэсгийнхэнд хараалгана хэцүү юм даа чааваас өөрийнхөөрөө шийдвэрлээд шударгаар байж чадахгүй зориг дутаж дээ

Бидэнтэй нэгдээрэй