
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр долоодугаар сарын 28-нд гарч түүнд 3.3 жилийн хорих ял өгсөн билээ. Харин түүний давж заалдах шатны шүүх өнөөдөр болж, “түүнийг нэн даруй сулла” гэх шийдвэр гаргасан талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжийн ярьснаар Эрүүгийн хуулийн 111.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж, иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх зүйл заалтын хэргийг хэрэгсэхгүй болгосноос бусад зүйл заалтыг хэрэгсэхгүй болгоогүй аж.
Харин түүнтэй хамт шүүгдэж байсан Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарын хэргийг яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ.
Г.Буяндоржийг суллана | ||
Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.