Шууд Chart

43 настай эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөсөн жолоочийг илрүүлжээ

2015-09-23 14:56:42

Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ны зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь Явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. Уг хэгийг илрүүлэх зорилгоор УБХЦГ-ын 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаны дүн Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна.

Нийт жолооч нартаа анхааруулахад. Зам тээврийн хэрэг, осол гарсан тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй /цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй/, хэргийн газрыг санаатай, болон санамсаргүй байдлаар орхин явсан бол дараах хариуцлагыг хүлээдгийг анхаарна уу.

Эрүүгийн хуулинд:
215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.


43 настай эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөсөн жолоочийг илрүүлжээ  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй