![](/uploads/201309/news/thumb/58952f5b1f547cd422b39b512c08f158_x3.jpg)
Турк улс урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан таксины жолооч нараа ажлаас нь чөлөөлж эхэлжээ. Одоогоор 5000 гаруй таксины жолооч ажлаасаа халагдаад байгаа аж.
Тус улсын эрх баригчид энэ ажлынхаа талаар “Үйлчлүүлэгч, зорчигчдыг хууран мэхлэлт, хулгайд эд зүйлээ алдахаас хамгаалж чадах хамгийн найдвартай арга бол урд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүнээр жолоо бариулах явдал” хэмээн мэдэгджээ.
Түрк улсын Станбул хотод таксины жолооч нарт хууртсан олон иргэдийн санал гомдолд үндэслэн дээрх шийдвэрийг хэрэгжүүлж эхлэсэн байна.
Таксины жолооч нарыг ажлаас нь чөлөөлж эхэллээ | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.