Шууд Chart

Жаал хүү эмч нарыг гайхшируулж байна

2013-09-10 14:51:05

Энэтхэгийн Ченнаи хотын эмнэлэгт хэвтсэн 3 сартай Рахул хүүгийн бие олон газраа түлэгджээ. Хүүгийн биеэс гэнэт гал гарч шатаж эхэлдэг хэмээн эх нь ярьж байна. Энэ бол 4 дэх тохиолдол аж.

Эмч нар хүүг үзээд онош тавьж чадаагүй бөгөөд янз бүрийн хувилбар дэвшүүлснээс хүүгийн арьсаар дамжин ямар нэгэн хий ялгарснаас болж шатдаг байх гэжээ.
Хүүхдийн тасгийн эрхлэгч Нараяна Бабу “Өмнөх 3 тохиолдлын талаар хүүхдийн эхийн ярианаас л мэднэ. Хүүгийн биеийн байдал тогтворжихоор буюу 14 хоногийн дараа эмнэлгээс гаргах байх. Харин үүнээс өмнө түүний арьсаар дамжин гадагшаа ялгарч ууршдаг хийг олж тогтооно” хэмээн мэдэгдэв.
Хүүгийн эх “Эхний удаа 9 долоо хоногтойдоо хүүгийн биеэс гал гарсан. Хүмүүс намайг өөрөө хүүхдээ түлсэн гэдэг юм. Хүүгийнхээ энэ өвчнөөс болж бид бүхнээ алдсан. Эргэн тойрны хүмүүсийн харилцаа муудаж, ажилгүй болсон. Амар амгалан байж чадахаа болилоо” гэж ярьж байна.


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Жаал хүү эмч нарыг гайхшируулж байна  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй