Шууд Chart

Японы амьтны хүрээлэнд Монгол тахь унагалжээ

2015-09-24 09:51:54

Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас өчигдөр тус улсын амьтны хүрээлэнд байдаг Монгол тахь унагалсан талаарх мэдээллийг ирүүлсэн. Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд амьдардаг энэхүү тахь өнгөрөгч зургаадугаар сарын 19-ний өдөр унагалсан ажээ. 

Монгол тахь Японд очсон түүхийг сөхөж үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тус хүрээлэн дэх тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Энэ ажлын хүрээнд 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон улсын Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, 2013 онд Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван Монгол тахийг Токио хотын Тама амьтны хүрээлэнд нутагшуулсан байна. Үүнээс хойш 2 жилийн дараа анхны унага төрсөн ажээ.

Өнгөрөгч зургаадугаар сард төрсөн унаганд Токио хотын захиргаанаас “Ирмүүн” гэдэг нэр өгсөн байна. Тама амьтны хүрээлэнгээс тус үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Японы амьтны хүрээлэнд Монгол тахь унагалжээ  
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй