Шууд Chart

Т.Цогтод хамаарах зүйл ангийг өөрчилжээ

2015-09-24 10:48:16

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болно.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тухайн үед Улсын яллагчийн зүгээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, охины амь нас аюултай байдалд байхад тусламж, үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгаж, 5 хүртэлх жилээр хорих ял төлөвлөж байсан. Харин нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, 10-15 жилээр яллахаар төлөвлөөд байгаа ажээ.

Харин шүүгдэгч Г.Маралмааг хүний амийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгэх юм. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Т.Цогтод хамаарах зүйл ангийг өөрчилжээ  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй