Японы мэргэжлийн сумо Аки башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилнэ. Одоогоор тэмцээний тэргүүлэгчдийн эхэнд шинэхэн океки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг унаа, 11 даваатай бичигдэж байгаа бол түүний араас 10 даваа хоёр унаатай Их аварга Какирюү Ананд, маэгашира Икио нар удаалж байна.
11 өдөр дараалж даваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэний хувьд өчигдрийн барилдаанд сэкиваки Точиозантай барилдаж, өвдөг шороодлоо.
Мөн түрүүлэх өрсөлдөөнд дээр дурьдсан гурван бөхөөс гадна Озэки Кисэносато 9 даваа, гурван унаатай нэхэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт өндөрлөнө.
Тэрүнофүжи нэг унаатай башёг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.