БНСУ-ын автомашины “Хьюндай” компани Хятадын Өвөрмонголын Бугат хотын том оврын машин механикийн үйлдвэртэй хамтран ачааны машины үйлдвэр нээхээр боллоо хэмээн Хятадын хэвлэл мэдээллээ. Нийт дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх энэ үйлдвэр 2014 он гэхэд жилд 100000 ачааны тэрэг үйлдвэрлэх хүчин чадалтай болох гэнэ. Бугат хотын ачааны машины үйлдвэр нь 1980 оноос Германы “Бенц Даймлер” компанийн технологийг нэвтрүүлснээр амжилт олж, одоо Хятадын автомашин үйлдвэрлэлийн шилдэг 30, их оврын машины салбарт зургаад ордог улсын үйлдвэр аж. Энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатарт салбараа нээсэн нь Хятадын хэвлэлээр гарч байжээ. Хьюндай компанийн технологийг нэвтрүүлсэнээр Хятадын ачааны машины үйлдвэрлэлд тэргүүлэх байртай болно гэж Бугатыхан найдаж байна.
Хьюндай Хятадад орж ирлээ | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.