Шууд Chart

Автобус эргээс нисч олон хүн үрэгджээ

2013-09-10 16:16:12

Гватималын баруун хэсэгт автобусны томоохон осол гарч 43 хүн амь эрсэджээ. Автобус 200 метрийн өндрөөс унасан учир ийнхүү ноцтой осол гарч олон хүний амь нас сүйдсэн байна.Осол нийслэлээс 65 км-ийн зайд Сан Мартин Жилатепек хотын ойролцоо болсон юм. Автобус Чималтенангогоос Сан Мартин Жилатепекийг зорьж явсан ажээ. Ослын газарт аврах албаныхан ажиллаж байгаа хэдий ч чухам ямар шалтгаанаар автобус эрэг рүү унасан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусанд 90 орчим хүн явж байсан бөгөөд нас барагсдаас гадна 40 орчим хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Автобус эргээс нисч олон хүн үрэгджээ  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй