МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болон зохион явуулдаг "Цэнхэр дэлгэц" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн уралдаан энэ удаад "Нийгмийн реклам" төрлөөр болж, шилдгүүдээ тодрууллаа. "Цэнхэр дэлгэц" наадмыг МҮОНРТ-ийн уран сайхны зөвлөлөөс санаачлан жилд хоёр удаа зохион байгуулдаг болоод байна.
Уран бүтээлчдийн дунд зарласан энэхүү наадам цар хүрээгээ тэлж, энэ удаад 51 бүтээл шүүгчдийн гар дээр ирснээс шилдэг 31 бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан юм. Эдгээр бүтээлийг шүүгчид болон оролцогчид хамтдаа үзэж шилдгүүдээ нэрлэв.
"Цэнхэр дэлгэц" наадмын Гран при шагнал: "Эх" бүтээл, найруулагч М.Бат-Эрдэнэ "Монголын шинэ өглөө" баг
Шилдэг найруулагч: "Эх" бүтээлийн найруулагч Б.Бат-Эрдэнэ
Шилдэг зохиол: "Зам" бүтээлийн зохиолч Р.Хонгорзул
Шилдэг уншилт: МҮОНР-гийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
Шилдэг эвлүүлгийн найруулагч: "Зам" бүтээл найруулагч М.Төгөлдөр
Шилдэг зураач: "Эх дэлхий" бүтээл Д.Сансарбат
Шилдэг зураглаач: "Ус алтнаас ч үнэтэй" Н.Азжаргал /"Цэнхэр дэлгэц" наадмын шилдэг зураглаачийн шагналыг хоёр дахиа хүртэв./
Уран сайхны зөвлөлийн нэрэмжит шагнал:
Мөн "Цэнхэр дээлгэц" наадмын нээлтийн үеэр МҮОНР-ийн дууны найруулагч Д.Сарантуяа, МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Дасон нарт Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан юм.
"Цэнхэр дэлгэц" намрын наадмын хүрээнд болсон онцлох үйл явдал болон шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэнэ.
"Цэнхэр дэлгэц" наадам шилдгүүдээ тодрууллаа | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.