Шууд Chart

Золгүй байдлаар 13 хүн нас баржээ

2015-09-29 13:20:56

Энэ сарын 28-29-нд шилжих шөнө  цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 137, зөрчлийн 496 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 46 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Эдгээрээс Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 13 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 4, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 19, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг найм, осол 12 гарч 10 хүн гэмтсэн байна.

 


Золгүй байдлаар 13 хүн нас баржээ  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй