Шууд Chart

Франц улсын гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна

2013-09-11 07:05:08

Франц улсын Гадаад хэргийн сайд Монголд улсад удахгүй айлчилна. үүнтэй холбогдуулан өчигдөр болж өнгөрсөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Айлчлалын үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал тавьж, зөвлөлдөх зорилго тавьж байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Франц улсын гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна  
Үзсэн: 2347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй