Шууд Chart

Скарлетт Йоханссон хадамд гарахаар болжээ

2013-09-11 07:09:52

Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин, загвар өмсөгч, дуучин Скарлетт Йоханссон сэтгүүлч Ромэн Дориактай гэрлэхээр болжээ. Франц залуу нэрт жүжигчний сэтгэл зүрхийг эзэмдэж, улмаар тэд сүй тавьсан талаар "People" сэтгүүл мэдээлэв. Одоо 28 настай Скарлетт Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд оролцох үеэрээ ядам хуруундаа үнэт эрдэнийн шигтгээтэй бөгж зүүсэн нь Дориакийн сүйн бэлэг байсан аж.

Гэхдээ одоогоор Скарлетт болон түүний дурлалт залуу гэрлэх гэж байгаа талаараа ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Йоханссон 2008 онд жүжигчин Райан Рейнольдстой гэрлэсэн ч салсан. Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд сэтгүүлч залуутай үерхэж байгаа юм.
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Скарлетт Йоханссон хадамд гарахаар болжээ  
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй