Шууд Chart

Байерн Мюнхен хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ

2015-09-30 11:56:22

Байерн Мюнхен, Динамо Загребийн тоглолт 5-0 өндөрлөж, Мюнхен Аваргуудын лигийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулснаар F хэсгийн бусад өрсөлдөгчдөөсөө 3 онооны илүүтэйгээр тэргүүлж  эхэллээ. Тус тоглолтонд Левандовскы Байерны төлөө гурван /хет-трик/ гоол хийсэн бол Д.Коста, М.Гоце нар үлдсэн хоёрыг нь оруулсан юм.

Тоглолтын дараа дасгалжуулагч Ж.Гуардиола "Өөрийн тоглогчиддоо баяр хүргэе. Бид маш сайн гүйцэтгэлтэй байлаа. Манай баг 90 минутын турш маш сайн тоглосон. Бид тэдэнд сөрөг довтолгоо хийх ямар ч боломж олгоогүй. Киммич миний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Бид түүнийг нэг л өдөр Германы шигшээд харна гэдэгт итгэлтэй байна. Түүнд агуу тоглогч болоход хэрэгтэй бүх зүйл бий. Харин Артур Видалын талаар юм хэлж чадахгүй байна. Бид түүнийг тун удахгүй эргэн ирнэ гэж найдаж байна.” гэжээ. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Байерн Мюнхен хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй