"Мисс Монголиа 2015"-ийн шилдэг 11 оролцогчийн "Загварын шоу" өнөө орой 19:00 цагт "MRQ27" клубд болох гэж байна. Энэ үдэш Монголын мянга мянган охид бүсгүйчүүдийн төлөөлөл болсон үзэсгэлэнт 11 бүсгүй гоо сайхан, билэг оюунаа гайхуулан загварын үзүүлбэрээр өрсөлдөнө.
“Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид өнгөрсөн өдрүүдэд Мисс фото, Мисс спорт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг номинацуудад амжилттай өрсөлдлөө. Харин өнөөдөр шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс моделийн шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр зохион байгуулах юм.
Шоунд дуучин Манлай, BX, Марка, Бичүү, “Мотив” хамтлаг, “Загасан ширээт” хамтлаг, “Flay” хамтлагууд урилгаар ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Мөн "Мисс Монголиа" наадмын үе үеийн тэргүүн миссүүд хүрэлцэн ирэхээс гадна энэ цагийн загварын салбарын төлөөллүүд уригдан ирнэ.
"Мисс Монголиа 2015"-ийн шилдгүүд өнөө орой мисс бикини төрлөөр өрсөлдөнө | ||
Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.