БСШУЯ, Биеийн тамир, спортын улсын газар, Хүүхдийн төлөө газар, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулиуд хамтран “Биеийн тамир, спорт ба бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах ажээ. Бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Герман, Унгар, АНУ, Монгол зэрэг найман орны 60 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцож, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлээ танилцуулах аж. Тус хуралд Биеийн тамир, спортын байгууллагын эрдэмтэн, багш, судлаачид, оюутнууд, тусгай урилгын дагуу оролцоно.
Хурлын үеэр Монгол улсын болон дэлхийн бусад улс орнуудад Биеийн тамир, спортыг хэрхэн хөгжүүлж байгаа болон тамирчны бие бялдрын хүмүүжилд спорт, төр засгийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар болон тамирчид, өсвөр насныхны хүмүүжлийн нас биеийн онцлог, сэтгэл зүйг судлах, спортоор хичээллэж байгаа бүх насныхны сургалт дасгалжуулалтыг эрчимжүүлэх зэрэг олон сэдвээр илтгэл тавих юм. Хурлын нээлтийн ажиллагаа “Петровис” компанийн хурлын зааланд эхэлнэ.
Спортын салбарын олон улсын эрдэмтэд Улаанбаатарт чуулна | ||
Үзсэн: 1790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.