![](/uploads/201309/news/thumb/c16a9b9fba362685e5387c5b76260f75_x3.jpg)
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчийн буруутай үйлдлээс болж энэ сарын 4-нд дөнгөж төрсөн нярай тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Учир нь эх баригч эмч Н.Сүрэнжав хүүхдийг эх барьж авахдаа эмнэлгийн багажийг зориулалтаар нь зөв ашиглаагүйн улмаас нярайн тархийг гэмтээсэн аж. Тэрээр энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Төрөх үйл явцыг дэмжих зориулалтын багажаар нярайн толгойноос долоон удаа татсан аж. Харин үүний улмаас нярай тархиндаа ноцтой гэмтэл авч, биеийн байдал нь маш хүнд байна. Нярайн ээж Г.Зулаа хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байна гэв.
Согтуу эмчийн гэмтээсэн нярайн бие сайжрахгүй байна | ||
Үзсэн: 1876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.