Шууд Chart

Филиппинд мөргөлдөөн гарч, 1500 хүн орон гэрээ орхив

2013-09-11 10:08:54

Өнгөрсөн даваа гаригт Фили­пинний Замбоанга хотын захын ойролцоохь зургаан тосгонд ислам­­чууд болон цагдаа нарын хоо­ронд мөргөлдөөн гарчээ. Хоёр дахь өдрөө үргэлжлээд буй үймээний улмаас 1500 хүн орон гэрээсээ дайжаад байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээлс­нээр 300 орчим зэвсэгт дайчид нэг сая орчим хүн амьдардаг тус бүс нутаг руу халдсан аж. Мөргөлдөө­ний үеэр зургаан хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ.
Мөргөлдөөн "Исламын моро чөлөө­лөх фронт" бүлэглэлийнхэн болон цагдаа нарын хооронд гарчээ.  Филип­пи­ний тусгай албаныхан үймээн гарсан дүүргийг зэвсэгт дайчдаас  чөлөөлөх ажиллагааг явуулж бай­на. 1990 оныг хүртэл энэ нь тус улсын босогчдын хам­гийн томоо­хон бүлгэмд тооцогдож байсан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Филиппинд мөргөлдөөн гарч, 1500 хүн орон гэрээ орхив  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй