Шууд Chart

"Эко эргүүл"-ийг ажиллуулахаар болжээ

2013-09-11 10:24:14

"Эзэнтэй Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд таван хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан хур хог хаягдлыг цэвэрлэн, түр ажлын байраар хангагдсан иргэдээс нэг шуудай хогийг 1000 төгрөгөөр худалдаж авсныг иргэд санаж буй байх. Тэгвэл саяхнаас  Хэрлэн голын ай сав газрыг цэвэрлэж байна. Ингэж цэвэрлэсэн орчноо дахин бохирдуулахгүй байх үүднээс "Эко эргүүл"-ийг ажиллуулахаар болсон байна. Өчигдрөөс эхэлсэн "Эко эргүүл" ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ.  Энэ ажилд иргэдийг оролцуулах бөгөөд Хэрлэн голын ай сав газарт хог хаягдал бий болгохгүй байхад анхаарах, хяналт тавьж ажиллах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Эко эргүүл"-ийг ажиллуулахаар болжээ  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй