Шууд Chart

Цөөнх гэдэг чинь эсрэг тал биш

2015-10-02 15:41:19

Саяхны нэг өдөр сэтгүүлч танил маань эмэгтэйчүүдийн хорих ангид очиж ажиллаад ирэхдээ Өршөөлийн хуульд хориг тавьсан өдөр хорих анги дахь эмэгтэйчүүдийн олонх нь ухаан алдаж унаад сандаргасан тухай хуучлав. Өршөөлийн тухай хуулийн талаар ярих бүрт хүмүүс хорих ангиас хичнээн хүн суллагдах талаар ярьдаг.

Хууль хэрэгжиж эхэлбэл хорих ангаас 1700 орчим хүн суллагдана гэдгийг албаныхан хэлсэн. Энгийнээр хэлбэл, Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдах эдгээр хүн бол төрийн "зөөлөн" нүүрийг үзэж хоёр дахь боломжоо эдлэхээр гарч ирэх хүмүүс.
 
Ерөнхийлөгч нэгэнт авлига болон төрийн албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхгүй хэмээн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг нь ч УИХ хүлээн авсан. Харин одоо хүлээн авсан хоригоо хурдан хэлэлцэх л үлдээд байна.
Өчигдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсний дараа Хууль зүйн байнгын хороо цаг сунган хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хурал дээр УИХ дахь МАН-ын бүлэг “Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хурдлуулъя гэдэгт санал нэгдсэн” гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
 
Харин өнөө өглөө чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Ингэж завсарлага авах болсон шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байна. Тэгээд ч Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будлианууд их гарсан” гэсэн юм. Цөөнх гэдгийг УИХ-д оруулж ирсэн хууль бүрийг эсэргүүцэх ёстой гээд ойлгочихсон уу, бүү мэд. Ямартай ч МАН-ын бүлгээс нийгэмд чухалд тооцогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх бүрт завсарлага авч гацаадаг нь харамсалтай.
 
МАН-ын бүлгийг ингэж завсарлага авах үед Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хэдхэн хоногийн өмнө матрын нулимс унагаад л өчнөөн хүн хүлээж байна гээд байсан. Одоо болохоор ямар нэг шалтаг олоод хойшлуулах гэх. Хууль зүйн байнгын хороо 20.00 цаг хүртэл хуралдаж, асуудлаа ярьсан. Өвөл болж байна. Хүмүүсээ чөлөөлье. С.Бямбацогтоо чи шахалт дарамтад ороод байгаа юм уу. Хэдүүлээ ажлаа хийе л дээ” гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татлаа.
 
Үнэхээр л шалтаг төдий гэлтэй. Чуулганы хуралдаанд бүлгийн дарга нь үг хэлэхдээ уянгалуулдаг шигээ ард түмэндээ хайртай бол тэднийг хүлээлгэж байгаа нэг ч гэсэн хуулийн төслийг хурдан хэлэлцэх нь зүйтэй болов уу. Үгүй гэвэл “эдийн засаг тартагтаа тултлаа хямарчихлаа” гэж байнга үглэдэг бүлгийн гишүүд нь улсаас өдөрт нэг хоригдолд зарцуулдаг 10 мянга орчим төгрөгийг ч мөн хэмнэх хэрэгтэй гэж бодмоор юм.
 
Намрын чуулган дөнгөж эхэлсэн өдрөөс хамгийн чухалд тооцогдох хуулийн төслийг хэлэлцэхийг “гацааж” эхэлчихээд чуулганы төгсгөлд “хуралдсан тэд хоногийнхоо хугацаанд УИХ ердөө л хэдхэн хуулийн төсөл хэлэлцсэн байна” гээд шүүмжилнэ. Цөөнх гэдэг чинь эсрэг тал биш шүү дээ. Өршөөлийн хуулиа хурдан хэлэлцээсэй. Ард түмэн хүлээж байна. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Цөөнх гэдэг чинь эсрэг тал биш  
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2015-10-04 16:54
hurdan heregjvvleed hurdan gargawal etgee hvleej bgaa bytshan vrsiin nar ni garah bhdaa
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-10-03 20:38
Хорих ангиа хөнгөн ялтайг нь суллах нь зөв гэж байгаа бол тэр зорилгоор хуулиа батлах ёстой шүү дээ. тоогоор бичсэн заалтыг үсгээр сольж биччихээд ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гэж үзвэл энэ хуульд Ерөнхийлөгч эрхийнхээ хүрээнд дахиад хориг тавих болно. Хууль хэрэгжих хугацаа улам л сунжрана. Үүнд Ерөнхийлөгч буруутай, иргэдэд хайргүй хүн болж хувирах уу? Аливаа юмыг агуулга талаас нь харж ярьж бичиж байвал сэтгүүлч мэргэжилтэй болсны ач тус баймаар юм. Нэг л их цэцэрхсэн амьтан
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-03 00:58
Энэ бол МАН-ын жинхэнэ нуур царай. хаана байна ногоо сурхий Нямдорж нэг ч хун хорих ангиас гаргахгуй боллоо тор хоригдолуудаар барьцаа хийлээ гээд хуцаад байсан. Оорсдоо хойш нь чангааж байгаа биз дэ? МАН- Ч ГЭСЭН ХУДЛАА ШОУ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШУУ. ОЧНООН ТОР БАРИЛЦЛАА ЮУ ХИЙЖ ГИЙГУУЛСЭН ЮМ ВЭ? Оршоолийн хууль хэрэгжуулэх гэхээр хойш татаад байгаа биз дэ? Муу балиар новшнууд!!!!

Бидэнтэй нэгдээрэй