Аав, ээж нь орхиод явсан хөвгүүн Алтайн хязгаарын ойд 16 жил шахуу амьдарсан тухай Оросын хэвлэл мэдээллээр бичиж байна. Хөвгүүн дөрвөн настайгаасаа ойд ганцаараа амьдарч эхэлжээ. Тэрбээр Ульяновк суурингаас гурван км зайтай ойд аав, ээжийнхээ хамт амьдарч байсан аж. Гэвч эцэг, эх нь түүнийг 1997 оны тавдугаар сард ганцаар үлдээсэн гэнэ. Эцэг, эх нь ямар учраас хүүгээ орхисон нь тодорхойгүй байгаа ч тэр цагаас хойш хөвгүүн ойд ганцаараа амьдарсаар байгаа бөгөөд өвлийн түлшээ базаасан аж. Түүнийг аав, ээж нь 1993 онд Кайтанак Усть-Коксинскийн тосгонд төрсөн гэж ярьж байсан гэнэ. Гэсэн ч түүнд төрсний гэрчилгээ, бичиг баримт байхгүй юм. Соёл иргэншлээс хол хөндий өссөн залууг нийгэмшүүлэх талаар ярьж байгаа аж.
Алтайн хязгаарт 16 жил ойд амьдарсан залууг нийгэмшүүлнэ | ||
Үзсэн: 3293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.