ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн өндөрлөлөө.
Энэ тэмцээнд 86 кг-ын жинд барилдсан залуу бөх Л.Төртогтох урамтай сайхан барилдаж нэгдүгээр тойрогт Беларусын бөх Евгений Алешкевичийг 2:1, хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Магомед Абдулхаликовыг 1:1 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд Румыний бөх Андре-Виктор Франтыг 2:1 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртлээ.
Манай бөхчүүдээс 61 кг-ын жинд Б.Нэмэхбаяр хийлж хоёрдугаар тойрогт Буриадын бөх Даша Шарастепановт 2:4 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Якутын бөх Реворий Самсоновыг 10:0, Буриадын бөх Булат Айсуевийг ялж хүрэл медалийн төлөө Булат Батоевтой барилдаж 1:3 онооны харьцаагаар дийлджээ.
61 кг
1. Скрябин Нюргун (Якут улс)
Л.Төмөртогтох Д.Коркиний тэмцээний аварга болов | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.