БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан "артхаус" чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.
Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”,“Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж.
Тэгвэл “Монгол кино хөтөлбөр”-ийг нээж найруулагч Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” бүрэн хэмжээний уран сайхны кино шалгаран дэлхийн нээлтээ 10-р сарын 7-нд хийхээр болжээ. Тус кино нь Азийн шилдэг жүжигчдийг тоглуулсан бөгөөд англи хэл дээр бүтсэн анхны монгол кино билээ. Харин Монголын үзэгчдэд зориулан ам барьсан орчуулгатай гарах юм байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэлнэ | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.