![](/uploads/201309/news/thumb/58b1e80e57724723f141720fece6c6bf_x3.jpg)
О.Магнай дарга ойрын өдрүүдэд шүүх цагдаагийн байгууллагуудаар үйлчлүүлээд тун завгүй байгаа гэнэ.
Тэрээр өөрийнх нь гаргасан торгуулийн хэлбэр болоод шийдвэр тогтоолыг нь үл тоомсорлож буй Банкуудын холбоо, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг хэд хэдэн газартай шүүхдэлцэж байгаа аж.
Түүгээр зогсохгүй өнгөрөгч зургаадугаар сард 110 сая төгрөгийн торгууль ногдуулсан “Хүчит Шонхор” захын удирдлагууд энэхүү торгуулиа хүлээн зөвшөөрөхгүй байгаад О.Магнай дарга ихэд бухимдалтай хандах болсон гэнэ. Саяхан таксины үнэ нэмэх болсон үндэслэлийг дэмжиж, долоо хоногийн дараа энэ шийдвэрийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйсан тэрээр жинхэнэ ”Ард түмний хүү” болохоо батлан харуулахаар зүтгэсээр явна.
О.Магнай шүүхдээд завгүй байгаа гэнэ | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.