Шууд Chart

Дэлхийн хамгийн хөгшин хүн 123 настай

2013-09-11 12:10:29

Дэлхийн хамгийн өндөр настай хүн Боливи улсад амьдарч байгаа аж. Кармело Флорес Лауро гэдэг хамгийн  хөгшин хүн индианчуудын  аймара омогт амьдардаг гэнэ. Хэрвээ түүний бичиг баримтад алдаа байхгүй бол тэрбээр 123 настай юм.Титикак нуурын ойролцоо байдаг жижиг тосгонд амьдардаг энэ өвгөн таяг ч тулдаггүй, нүдний шил ч зүүдэггүйгээр барахгүй бүр өдөржин хөдөлмөрлөдөг гэнэ. Кармело Флорес Лауро гурван хүүхэдтэй бөгөөд 16 ач, гуч, 39 ачинцар, зээнцэртэй ажээ. Кармело Флорес Лауро Боливи улсад төрсний гэрчилгээ байдаггүй цаг үед төрсөн бөгөөд загалмайлсан өдрөөр хүний насыг тооцдог байжээ.



Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн хамгийн хөгшин хүн 123 настай   
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй