Шууд Chart

Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал завсарлажээ

2015-10-07 12:56:45

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч, одоогоор түр завсарлаад байгаа аж. Учир нь Г.Маралмаа шүүхийн танхимд ухаан алдаж унасан байна. Өмнө нь Г.Маралмаа шүүх хурлыг хойшлуулах хэд хэдэн хүсэлт гаргасан ч бүтэлгүйтэж байсан бөгөөд сүүлийн шүүх хурлуудад төрөх дөхсөн Г.Маралмаа ухаан алдаж унасанаар хурал хойшлогдож байв.

Өнөөдөр ч мөн адил ухаан алдаж унасан нь шүүх хурлыг хойшлуулах гэсэн арга байж магадгүй гэж зарим эх сурвалж ярьж байгаа юм. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Г.Маралмаагийн төрөх эцсийн хугацааг энэ сарын 10-20-нд таарна гэх эмчийн дүгнэлт байгаа ажээ.

Өглөө эхэлсэн шүүх хуралд шижигтнүүдийн шүүхийн тогтоолыг уншсан ч хэдэн жилээр яллахаа дуулгаагүй. Тэдэнд оноож буй зүйл ангийн дагуу бол Т.Цогт, Г.Маралмаа нарт 15-20 жилийн ял оноох ёстой аж. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал завсарлажээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй