Шууд Chart

Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргууд тодорлоо

2015-10-07 13:13:47

Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаан Дорноговь аймгийн Сайншанд хотноо энэ сарын 2-4-ний өдрүүдэд боллоо. 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар шилдгүүдээ тодруулсан энэ барилдаанд аймгийн арслан, харцага, начин цолтой өсвөрийн бөхчүүд хүртэл зодоглолоо. Тэмцээнд Орхон, Баян-Өлгий аймгаас бусад бүх аймаг, дүүргүүдийн аварга хөвгүүд хүч үзсэн байна. Мөн дээрх гурван насны аваргууд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн түүхэн амжилтыг гаргасан нь бас нэг онцлог байлаа.

Барилдааны дүн 1-6 байр:


16 нас /28 бөх/

1-р байр:  Н.Өсөхбаяр /Сүхбаатар/ 27 даваа
2-р байр: Т.Дашжамц /Өмнөговь/ 24 даваа
3-р байр: Ж.Жавхлан /Хан-Уул/ 24 даваа
4-р байр: Э.Үнэнхүү /Чингэлтэй/ 23 даваа
5-р байр: М.Гантулга /Өвөрхангай/ 21 даваа
6-р байр: А.Нармандах /Дундговь/ 20 даваа

17 нас /28 бөх/

1-р байр: Б.Лхагвадорж /Чингэлтэй/ 27 даваа
2-р байр: Ч.Алтангэрэл /Баянхонгор/ 24 даваа
3-р байр: М.Лхагвагэрэл /Хан-Уул/ 24 даваа
4 -р байр: Б.Отгонбаяр /Өвөрхангай/ 23 даваа
5-р байр:.Ш.Бямбадорж /Хэнтий/ 19 даваа
6-р байр: Д.Гал-Очир /Увс/ 19 даваа

18 нас /28 бөх/

1-р байр:.Б.Бат-Эрдэнэ /Дорноговь/ 27 даваа
2-р байр: Х.Наранбаяр /Сэлэнгэ/ 25 даваа
3-р байр: Б.Түвшинтөгс /Чингэлтэй/ 25 даваа
4-р байр: Д.Эрдэнэтулга /Хан-Уул/ 23 даваа
5-р байр: О.Эрдэнэбат /Хэнтий/ 22 даваа
6-р байр: Б.Одгэрэл /Ховд/ 21 даваа

Багийн дүнгээр Чингэлтэй дүүрэг буюу "Аврагч" спорт хороо түрүүлж,  Хан-Уул дүүрэг хоёрдугаар байрт шалгарч, Өвөрхангайн баг хүрэл медаль хүртлээ. Дараа жилийн улсын аваргын тэмцээнийг Өвөрхангайнхан нутагтаа хийх аж.

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны хаалтад зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаанд Дорноговь аймгийн заан С.Бямбадорж түрүүлж, аймгийн заан Б.Батзориг үзүүрлэжээ. Их шөвөгт УАШТ-ий 18 насны ангилалд түрүүлсэн Хөвсгөл сумын харьяат, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ, тойргийн харцага н_Идэрбаяр нар шалгарсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргууд тодорлоо  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй