Шууд Chart

Бүх Японы аваргад 12 жилийн дараа япон сүмоч түрүүллээ

2015-10-07 13:53:34

Японы Токио хотноо 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ боллоо. 1925 оноос  эхэлсэн энэ түүхэн тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд хасагдах журмаар барилдсан байна. Тэмцээний түрүүг Озэки Гоэйдо хүртэж, маэгашира Ичиножёо А.Ичинноров үзүүрлэлээ.


Ингэснээр уг тэмцээний түрүү 2003 оноос хойш япончуудад очоогүй байсныг Гоэйдо нутагтаа авч ирж чадлаа. 2003 онд Озэки Чиётайкай түрүүлснээс хойш нэг ч япон бөх түрүүлээгүй байсан юм.


Уг тэмцээнд хамгийн олон түрүүлсэн бөх бол Ёкозүна Харүмафүжи. Тэрбээр нийт таван удаа түрүүлсэн бол хамгийн олон дараалж түрүүлсэн бөх бол Ёкозуна Акебоно. Тэрбээр гурав дараалан түрүүлсэн байдаг. Манай бөхчүүдийн н хувьд Аса аварга 2 удаа, Хакүхо аварга 1 удаа, Какүрюү аварга өнгөрсөн жил түрүүлж байсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бүх Японы аваргад 12 жилийн дараа япон сүмоч түрүүллээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй