Шууд Chart

Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгчтэй уулзав

2015-10-07 17:07:09

Армийн спортын VI наадамд оролцож буй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид одоогоор жүдо бөхийн багийн төрөлд мөнгө, чөлөөт бөх нэг мөнгө, жүдо бөх хоёр мөнгө, байт харвааны холимог хосын төрөлд алтан медаль тус тус хүртээд байна.

Монгол Улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний баг тамирчдыг ахалж буй Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхийлөгч Авдул Хакен Алсинотой уулзлаа. Уулзалтаар ноён Авдул Хакен Алсино баг тамирчдаа уг наадамд оролцуулж буйд талархаад, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-нд/ Монголын Зэвсэгт хүчний спортын байгууллага 1992 онд жинхэнэ гишүүнээр элссэн байдаг.  Гэвч зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чаджээ. Төлөөгүй татварыг тэглэх, цэргийн тамирчдыг энэ тэмцээнд оролцуулах алхмыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тухайн үедээ ажил хэрэг болгосон байдаг юм.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгчтэй уулзав   
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй