БНСУ-ын Мунгён хотод болж буй Армийн дэлхийн спортын зуны VI наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан боллоо.
Тэмцээний 97 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Беларуссын бөх Иван Янковскийг 1:0, 4:1 онооны харьцаагаар ялж, хагас шигшээ барилдаанд ХБНГУ-ын бөх Габриэль Серегелюг 2:0, 8:0 онооны харьцаагаар буулган авав. Ингэснээр мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө Оросын бөх Хажимурат Гацаловтой өрсөлдөн, 1:0, 0:5 онооны харьцаагаар хожигджээ.
Тэмцээний 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д,Цогтбаатар нэгдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Евалд Марселийг 3:0, 8:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Реза Атранагхарчид 0:1, 2:2 харьцаагаар ялагдал хүлээв.
Харин 65 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Жун Чулыг 0:1, 7:3 онооны харьцаагаар ялсан ч хоёрдугаар тойрогт Ираны бөх Мейсам Хейдарид 2:2, 2:3 харьцаагаар хожигдож, дагах барилдаанд Гүржийн бөх Ревази Жанелизег 4:0, 6:0 онооны харьцаагаар ялсан байна. Харамсалтай нь, манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Азамат Шагапульд 1:0, 2:6 харьцаагаар хожигджээ.
74 кг-ын жинд спортын мастер Б.Бямбадорж өрсөлдсөн байна. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо ОХУ-ын бөх Хетаг Цаболовт цэвэр ялагдаж, дагах барилдаанд Польшийн бөх Кристиан Брзозовскид 0:10 онооны харьцаагаар хожигдсон байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.