Шууд Chart

"ФС Улаанбаатар" холбооны цомын тэмцээний шигшээд шалгарлаа

2015-10-07 17:18:19

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “Холбооны Цом-2015” тэмцэээнд шилдэг 24 баг оролцсон билээ. Хасагдах системээр үргэлжлэн явагдаж байгаа тус тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өнөөдөр боллоо. Тус тэмцээний шигшээд шалгарч цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авахаар Их хотын нэрээр овоглосон  “Улаанбаатарын унаганууд” ба “ФС Улаанбаатар” багууд өнөөдөр МХБХ-ны талбайд тоглолтоо хийлээ.

“ФС Улаанбаатар” Хүрхрээ үндэсний дээд лигт эцсийн мөчид ялалт байгуулж чадсанаар 2-р байрыг эзлэн 30 сая төгрөгийн эзэд болоод байсан. Мөн О.Баяржаргалын хувьд лигийн шилдэг хагас хамгаалагч болж 2 сая төгрөгийг гардан аваад байлаа. Өөрөөр хэлбэл, тэд юм юмны захаас хүртээд байсан. Харин “Унаганууд” багийн тухайд цомын төлөө дайралтаа хийхээс өөр арга байгаагүй юм. Гэхдээ эхний гоолыг 7 дахь минутад Эрдэнэбаатар оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш “Улаанбаатарын унаганууд” баг хүчтэй довтолж бөмбөг эзэмшилт илүү болж ирсэн. Улмаар Түмэнжаргалын дамжуулалтаар Ганзориг 3 минутын дотор 2 гоолыг оруулснаар тэд анх удаа тоглолтыг тэргүүлж чадсан.

Харин Ганзоригийн тэргүүллийг эхний хагасын төгсгөлд хамгаалагч Ганбат үгүй хийсэн юм. Чөлөөт цохилтоос ирсэн бөмбөг түүнээс хачир аван хаалганд орсноор тооны харьцаа 2:2 болон тэнцсэн. Сонирхолтой болсон тоглолтын 2-р хагас харин тамирчдын хоорондын хурц тэмцлээр эхэлж олон ч карт өргөгдлөө. 54 дэх минутанд “ФС Улаанбаатар” багаас Э.Мөнх-Эрдэнэ багтаа тун чухал гоолыг авчирч чадлаа. Мөн эсрэг багийн болж байсан тоглолтыг ч эвдэж чадсан. Энэ тоглолтын эцсийн цэгийг сэлгээгээр орж ирсэн Шояа Ёокояама оруулснаар 4:2 харьцаатай “ФС Улаанбаатар” ялалт байгуулж цомын шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"ФС Улаанбаатар" холбооны цомын тэмцээний шигшээд шалгарлаа   
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй