Шууд Chart

Цалин нэмэхгүй байгаа асуудлаар популизм хийх хэрэггүй

2015-10-07 17:21:16

Сангийн сайд Б.Болор өнөөдөр 2016 онд цалин нэмэх боломжгүй хэмээн зарлахдаа “Ирэх жил сонгуулийн жил таарна, хэдий сонгуулийн жил ч гэсэн улстөрчид эдийн засгаа бодитой харж цалин нэмэхгүй байгаа асуудлаар популизм хийх хэрэггүй” хэмээсэн. Цалин, тэтгэвэр нэмэхгүй байгааг эсэргүүцэж байна хэмээн энэ долоо хоногт мэдээлэл хийсэн бие даагч гишүүдийн нэг болох С.Ганбаатар болон МАН-ын бүлгийн зарим гишүүдэд үүнийг хандаж хэлсэн мэт боловч цалин нэмэхгүй байгаа талаар ярихаас өөр аргагүй байна гэдгийг зарим иргэн хэлж байна.

Оны эхэнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг талууд байгуулсан. Хэлэлцээрт энэ онд төрийн албан хаагдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс ниймийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум нэмэгдүүлэхээр тусгасан талаарх мэдээлэл иргэдэд хүрч байсан. Харин үүний дараахан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, Засгийн газрын өөрчлөлт зэргээс шалтгаалж цалин нэмэх асуудал ерөнхийдөө намжсан гэж хэлж болно.

Өнгөрөгч наймдугаар сард МҮЭХ-оос УИХ-д шаардлага хүргүүлж, төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт суулгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан яаралтай нэмэгдүүлэхийг сануулсан шаардах бичих хүргүүлж байсан юм. Гэсэн хэдий ч энэ асуудал дахиж яригдаагүй.

Шинэ Засгийн газар байгуулагдсан ч төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байсаар өнгөрөгч есдүгээр сард Засгийн газраас энэ онд улсын төсөв хямралтай байгаа учраас цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд 2015 онд цалин нэмэх асуудлыг ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй болсон талаар Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхааруулсан. Үүний үндсэн дээр Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ хүнд үед цалин, тэтгэврийг заавал энэ ондоо нэмэх гэлгүй ирэх он хүртэл хүлээж болохыг ард иргэддээ уриалсан.

Харин үүний дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Бид ирэх жил цалинг тодорхой хувиар нэмэх бодлого барина. Энэ хүрээнд  2016 оны улсын нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж өгөхөөр асуудлыг тусгасан” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь ирэх оны төсөвт цалин нэмэх төсөв суулгаагүй гэдгээ мэдэгдлээ.
Ядаж л нэг кабинетийн хоёр гишүүний хэлсэн нь ингэж зөрүүтэй байхад энэ асуудлаар популизм хийхгүй гээд яах билээ.

Иргэд цалин, тэтгэвэр хэзээ нэмэгдэхийг л хүлээдэг. Тэгэхээр сайд нар нь өөр, өөр зүйл яриад байлгүй цалин, тэтгэврийг үнэхээр нэмэх үү, үгүй бол яагаад нэмж болохгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаж өгөх нь зүйтэй болов уу.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цалин нэмэхгүй байгаа асуудлаар популизм хийх хэрэггүй  
Үзсэн: 2283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-09 15:45
Цалин нэмэх нэмэхгүйг Хөдөлмөрийн сайд мэддэггүй юм, татан буулгах яамны нэгдээ Богд уулаа хамгаалж чаддаггүй БОАЖНХЯ-ыг татан буулга
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-10-08 10:12
Tsalin nemehgyi bh ni deeree.Dagaad umni ihiig barij chadahgyishdee.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-10-08 09:40
AN -iin har gaigaar ingej tartagtaa tulsan bish uu . tegeed goriig ni ard tumen edleh bolj baidag . shudraga es uu
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-10-08 09:00
Ард иргэдээ хайхарч сонсдоггүй АН-ийг дахин битгий сонгоорой .ӨӨрсдөө хувааж идчихээд ард түмнийг туйлдуулж болохгүй шүү та нар Хэн өр тавьж хувааж идсэн юм МАН -АН НАР ШҮҮ ДЭЭ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-08 04:21
Yag unen.zasgiin gazariin bodlogo, bair suuri odortoo baitugai minut sekunded oorchlogdoj bga. Ene bol dampuural.toriin doroitol.oor heleh ug alga. Uild erchnii evleld ch hamrarch, shaardaj ajillahad bur hetsuu, hudalch,hulgaich huntei naizlahad yamar bdag bilee, yag tuunii adil.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-10-07 19:15
tsalin nemehgui baisan ch erunhii said ulsiin ih hurliin gishuud ymar ulsuh bish dooguur ajil hiij bgana ulsunu heleh ug ch oldohgui bna ta nart

Бидэнтэй нэгдээрэй