Шууд Chart

"Рио-2016" олимпийн бэлтгэл ажилтай танилцжээ

2015-10-07 17:47:10

2016 онд Бразил улсын Рио Де Жанейро хотод болох зуны олимп эхлэхэд 10 сарын хугацаа үлдээд байна. Олимпийг зохион байгуулах баг бүрэлдэхүүн өнгөрсөн Мягмар гарагт олон улсын хэвлэл мэдээллийнхэнд зориулж, олимпийн хотхоныг танилцуулсан бөгөөд зарим нэг баригдаж дуусаагүй байгаа байгууламжуудын талаар мэдээлэл өгсөн байна.

Өдгөө Гольфийн тэмцээн уралдаан зохион байгуулагдах талбайг засч янзлах, зүлэгжүүлэх ажил ид дундаа явж байгаа юм. Харин зарим нэг байгууламжийн хувьд суурийг нь цутгах ажил л эхэлж байгаа бол зарим нь оршин суугчдыг хүлээн авахад бэлэн болсон байна.

Нийт 28 спортын төрлөөр, 41 ангилалд тамирчид өрсөлдөх учир олон арван цэнгэлдэх хүрээлэн шаардлагатай болох нь тодорхой. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар нийтдээ 306 үйл ажиллагаа зуны олимпийн наадмын хүрээнд товлогдсон байна. 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод регби, гольф гэсэн хоёр спортын төрөл шинээр нэмэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Рио-2016" олимпийн бэлтгэл ажилтай танилцжээ  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй