Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр Түшлэг -Өргөн хоорондын замын 936 дугаар км-ийн гарам дээр ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн томоохон осол гарчээ.
Ослын бичлэгээс харахад ачааны машины бүхээг хэсэг салсан бөгөөд жолооч нас барсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар Улаанбаатар төмөр замын удирдлагууд мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Дашрамд дурдахад, төмөр замын гарам бол аюултай бүс гэдгийг олон нийтэд анхааруулж байна.
Төмөр замын гарам дээр осол гарч, нэг хүн нас баржээ | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.