![](/uploads/201309/news/thumb/dbe6c792d485756cdd627b808eb61733_x3.jpg)
Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 12-16 өдрүүдэд болох бөгөөд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх аж.
Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллах юм. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв”-үүд ажиллах юм.
Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болно | ||
Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.