Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-10-09 11:07:46

Аравдугаар сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ц.Элбэгдорж: Газар хөдлөлтийн үед хүн бүрийн бэлтгэл хамгийн чухал байдаг”, “Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэхгүй бол байрны үнэ огцом унаж хямралд орж болзошгүй” зэргийг онцолсон байна.

“Өнөөдөр” сонинд “Хэмнэлт гэж үүнийг хэлнэ”, “Үхлийн чанарын чансаанд Монгол дээгүүр байр эзэллээ”, “Солонгосчуудыг тэжээхээ больцгооё” зэрэг мэдээ, материалыг онцолжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “УИХ: Цэцийг татан буулгая”, “Гурван өндөрлөгт хэдэн төгрөг зарцуулах вэ”, “Н.Цогбадрах: Дархан-Уулд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон”, “Шийдлийн Засгийн газар юу хийв” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Монгол мах корпорац”-ийн цаана нуугдсан үнэн”, “Х.Золжаргал: АН ёс зүйн болон дүрмийн чадамжгүй дарга, генсектэй байна”, “Чингисийн талбайн урд газар доогуур гурван давхар зогсоол байгуулна”, “Түмэн мод тарина” зэргийг онцолсон байна.

“Засгийн газрын мэдээ” сонинд “Тэнгисээс илгээсэн ОХУ-ын “захиа””, “Технологийн дэвшилд найдах цаг”, “Нийтийн тээврийн компаниудыг шалгуулна” зэргийг онцолсон ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй