Шууд Chart

Дорнодын театрынхан Хөлөнбуйрын үдшийг чимэв

2015-10-09 11:53:28

Дорнод аймаг болон ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд соёл урлагийн олон талт үйл ажиллагаа явагддаг юм байна. Энэ удаад Дорнод аймгийн ЗДТГ, Хөлөнбуйр аймгийн Засгийн ордны дэмжлэгтэйгээр өвөрлөгч хошууны иргэдэд "Алтан гадас" одонт Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтыг тавилаа.

Дорнодын театрын уран бүтээлчид Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуу, шинэ барга зүүн хошууны төв "Алтан-Эмээл", Амгаланбаатар хот, Хөлөнбуйр аймгийн төв хайлаар хот, Эвенки тойрогт тоглолоо.

Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд урлаг, соёлын арга хэмжээнд уран бүтээлчид оролцдог ч бүрэн бүрэлдэхүүнээрээ 21 үзүүлбэрээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтыг олон хот, хошуу дамжин тавьсан нь Дорнодын театрынхны хувьд анхдагч болж байгаа юм. Тоглолтод улс, үндэстэн, ястны зан үйл, аж амьдралыг харуулсан дуу, бүжиг хөгжмийн уран бүтээлүүд багтжээ.

Нижигнэсэн алга ташилт дор үргэлжилсэн "Алтан гадас" одонт Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн "Алтан-Эмээл"-д тоглосон  үеийн фото зургийг хүргэе. 

















































































Нийтэлсэн: Ж.Тагтаа

Дорнодын театрынхан Хөлөнбуйрын үдшийг чимэв   
Үзсэн: 2236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй