Шууд Chart

“Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

2015-10-10 10:16:36

Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлсэнээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, шагналыг гардуулсан юм.

1-р байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг

2-р байранд Т.Энхцогтын ирүүлсэн “Иргэн, цагдаа 2 ижил хүсэлтэй” гэрэл зураг

3-р байранд Б.Болорын ирүүлсэн “7-р сарын 1” гэрэл зураг


“Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 1923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй