Шууд Chart

Испани улстай хамтран ажиллана

2013-09-11 17:23:36

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Х.Баттулга Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүсээд Засгийн газраас үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав. Хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийн болон мал аж ахуй, газар тариалангийн салбарт баримталж буй хөгжлийн чиг хандлага хийхээр төлөвлөж байгаа зарим ажлынхаа талаар элчин сайдад тодорхой мэдээлэл өгсөн байна. Мөн Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсо хоёр улс цаашдаа арьс шир боловсруулах болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцлон ярив.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Испани улстай хамтран ажиллана  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй