Шууд Chart

Монголын радиогийн "Нүүдэлчдийн соёл" төсөл хэрэгжинэ

2015-10-13 11:29:41

МҮОНР-гийн 81 жилийн ойг тохиолдуулан "Фучер холдинг" компанийн зүгээс өнөөдөр МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцид талархлаа илэрхийллээ. Энэхүү талархал ихэд өвөрмөц зүйл байсан юм. Тус редакцийн 37 дахь жилдээ эрхэлж буй "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн "Таван эрдэнэ" дууны шүлгийг үнэт чулуун дээр сийлсэн байлаа.

Үнэт чулуун сийлбэр бүхий "Таван эрдэнэ" дууны шүлгийг тус редакцийн продюсер Ц.Бавуудорж, яруу найрагч, доктор Л.Мөнхтөр нар гардан авсан юм. Энэхүү дурсгалын зүйлийг гардуулахдаа "Фучер холдинг"-ийн захирал Ц.Баттулга Нийгмийн нэвтрүүлгийн редакциас санаачилсан "Нүүдэлчдийн соёл" төслийн дэмжигчээр оролцохоо илэрхийлэв. Дашрамд хэлэхэд "Нүүдэлчдийн соёл" төслийг "Нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, "Экстра" худалдааны төв, Нийгмийн нэвтрүүлгийн редакци хамтран хэрэгжүүлнэ гэлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын радиогийн "Нүүдэлчдийн соёл" төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй