Шууд Chart

Ц.Аззаяа: Хоёрдугаар байр гэж зарлахад “Би биш байгаасай” гэж юунаас ч юм гуйж зогссон

2015-10-13 13:10:31

Эрхэм уншигч та бүхэнтэй “Мисс Монголиа-2015” тэмцээний үндэсний ялагч Цогт-Очирын Аззаяаг уулзуулж байна. Тэрбээр одоо 20 настай ч загварын ертөнцөд албан ёсоор хөл тавиад таван жил болжээ. Ц.Аззаяа энэ сарын 16-ны өдөр эхлэхМиссИнтернешнл”олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.


-Таныг уншигчид “Мисс Монголиа-2015” тэмцээний ялагч гэдгээр түлхүү мэдэж байгаа байх. Хувь хүн талаасаа манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би Улаанбаатар хотын уугуул хүүхэд. “Радуга” Орос сургуульд суралцаж төгсөөд, одоо СУИС-ийн мюзикль жүжигчний ангийн төгсөх дамжааны оюутан. Бага сургуульд сурдаг хоёр дүүтэй, айлын том хүүхэд. Миний аав Цогт-Очир хуульч мэргэжилтэй хүн. Ээж маань ард түмэнд танигдсан дуучин.

Би дуучин, жүжигчин, бүжигчин гээд гурванмэргэжлийн нийлбэрийг эзэмшиж байгаа. Багын сонирхлоо дагаад загварын ертөнцийгсонирхож эхэлсэн л дээ. Энэ эрмэлзлэлээрээ таван жилийн дараа өнөөдрийн амжилтад хүрсэн гэж боддог. Товчхон танилцуулахад ийм байна.

-Таныг МУГЖ Б.Чаминчулууны ач, МУГЖ дуучин Д.Ширмэнтуяагийн төрсөн охин болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Урлагт сонирхолтой болоход энэ сайхан хүмүүс нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Юуны өмнө би их азтай хүн. Энэ хүмүүс мэдээж миний бахархал, үлгэр дуурайл. Миний бага нас театрын тайзны ард өнгөрсөн гэж хэлж болно. Ээжийнхээ, эмээгийнхээ урлагийн хувьцаснаас өргөлцөж, тэр уур амьсгал дунд өссөн учраас оюун санаанд минь урлагийн хүн болохоос өөр сонголт байгаагүй юм болов уу. Бас хичээлдээ их сайн хүүхэд байсан.

Би ер нь тэмцээн, уралдаанд өөрийгөө сойхдоо гэр бүлийнхээ тухай танилцуулдаггүй. Учир нь энэ талаар сонсоод надаас хүмүүс их зүйлийг хүлээх байх гэж боддог юм.

-“Мисс бикини”-д илүү байсан учраас энэ номинацийн шилдгээр шалгаруулсан байх-

-Сургуулиа төгсөөд загвараар дагнах уу, мэргэжлээрээ ажиллах уу?

-Загварын ертөнцөд нэгэнт хөл тавиад, өөрийн гэсэн замналыг эхлүүлж байгаа учраас нэг их амархан орхихгүй гэж бодож байна. Миний үндсэн мэргэжил мюзиклийн жүжигчин шүү дээ. Их сургуулиа ирэх хавар төгсөнө. Залгуулаад гадагшаа мэргэжил дээшлүүлэх зорилго байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн ажлаа ч хийнэ. Загварын ажлаа ч хийнэ.

-Сурагч байхдаа юунд дур сонирхолтой хүүхэд байв. Өнөөдрийн байр суурь, тэр үе хоёр хэр зааг ялгаатай байна?

-Багаасаа л урлагийн мэдрэмж өндөртэй байсан шиг санагддаг. “Урлагийн үзлэг”-т олонтөрлөөр амжилттай оролцдог байлаа. Нэг замаасаа гажсан гэж хэлмээр санагддаг зүйл гэвэл би математикийн хичээлдээ үнэхээр сайн байсан. Дүүрэг, хотын олимпиадад ч амжилт гаргасан. Оюутан болсноос хойш нэг ч удаа тоо бодоогүй. Хааяа дуртай хичээлээ санагалзах үе бий. Харамсах ч сэтгэл төрдөг.

Хар багын загвар өмсөгч болох сонирхолтой байсан л даа. Анх зурагтаар загварын шоу шимтэж үзсэнээс хойш тэр зүйл ой тойнд суусан байх гэж боддог. Хүн хүссэн бүхнээ хийх боломжгүй учраас аль нэг талд нь өөрийн эрхгүй хуваагддаг байх.

-“Мисс Монголиа” тэмцээний титмийн эзний хувиар яривал, загварын салбарт хэзээнээс хөл тавьсан юм бэ?

-Миний хувьд одоогийн харьяалагдаж байгаа “Андра модель” агентлагтаа албан ёсоор ороод яг хоёр жил болж байна. Энэ агентлагт СУИС-ийн жүжигчний уран чадварын багш н.Энхтуяа маань намайг хөтөлж оруулж байлаа. 2013 оны“Мисс Монголиа” тэмцээнд орсны дараа багш маань энэ саналыг надад тавьсан. Ингээд загварын агентлагт Топ модель Х.Бадамгэрэлбагшийнхаа шавь болсон доо. Түүнээс өмнө манай эмээ /МУГЖ Б.Чаминчулуун/ “Торго” агентлагт багшилдаг байсан. Нэг өдөр эмээтэйгээ “хуйвалдаад” ээжийгээ ятгуулж чадсанаар “Торго” агентлагт 2011 онд гэрээт загвар өмсөгчөөр орж, хоёр жил ажилласан.

12 жил тасралтгүй үргэлжилж байгаа “Мисс Монголиа” хэмээх энэ тэмцээнд 2013 онд оролцохдоо хэд хэдэн номинацид шилдгээр дуудагдаж, тусгай байр, “Мисс авьяас” төрөлд тэргүүлсэн. Миний хувьд энэ жил зөвхөн шилдгийн төлөө өрсөлдөх зорилго тавьсан. Өөрийгөө бүхий л байдлаар дайчилж, асар их бэлтгэл хийсэн дээ.Тэмцээний явцад “Мисс бикини” номинацид шилдэг болсон, дараа нь гран при тэмцээн сэтгэлзүйн хувьд хамгийн хэцүү мэдрэмжийг төрүүлж байсан.Хоёрдугаар байр гэж зарлахад “Би биш байгаасай” гэж юунаас ч юм өөрийн эрхгүй гуйж зогссон доо. Тэгээд л хүсэн хүлээсэн зүйлдээ хүрсэн.

Тайзан дээр уйлахгүй байхыг хичээсэн боловч үзэгчдийн дунд баярын нулимс унагаж суугаа ээжийгээ хараад тэсэлгүй уйлчихсан. 

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж манайхан их баярласан. Сонирхуулж нэг хөөрхөн зүйл ярихад миний охин дүү намайг түрүүлснийг дуулаад “Аан тийм үү. Гоё юм аа. Би ч гэсэн том мисс болох юм чинь” гэж хэлсэн гэнэ лээ. Охидууд тийм сүрхий шүү./инээв/

-Өөрийгөө хамгийн их харьцуулсан, бас хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Миний хувьд хамгийн том өрсөлдөгч хоёрдугаар байрт орсон н.Энхжин байлаа. Манай Энхжин хүнийхээ хувьд их ухаалаг охин. Англид боловсрол эзэмшсэн юм билээ. Ер нь шалгуур болгон дээр ширүүн өрсөлдөгчийн нэг байсан шүү. Бас манай шилдэг оролцогчдын нэг, “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч н.Оюунбилэгийн хүчтэй өрсөлдөгч байлаа гэж хэлнэ. Яагаад гэвэл их өндөр учраас тайзан дээр гоё харагддаг. Бас модель талдаа ярих юмгүй гоё охин шүү дээ. Шилдэг оролцогчид маань бүгд л тус тусынхаа шалгуурт хүчтэй өрсөлдөгч болох нь мэдрэгдэж байсан.

-“Өндөр”-ийн тухай ойлголт их олон янз юм шиг. Та нарын хувьд энэ тал дээр ямар үзэл баримтлалтай байдаг вэ?

-Өндөр байх нь миссийн зайлшгүй нэг шалгуур мөн. “Өндөр”-ийн тухай ойлголт орон орны соёл, үзэл баримтлалаас шалтгаалаад өөр, өөр бололтой. Японд гэхэд дунджаас дээгүүр өндөр байхыг таашаадаггүй. Гэтэл Европын тэмцээнүүд, өндрийг илүү таашаадаг. Бид “цамхаг” шиг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор энэ орон орны соёлоос шалтгаалах хэрэг. Дээр нь хэлэхэд, тайзан дээр өндөр, нам хоёрын өндөр нь л гоё харагддаг. Гэхдээ тухайн оролцогч тайзыг эзэгнээд, үнэхээр хүмүүст өөрийгөө 100 хувь илэрхийлж, давах ёстой шалгуураа давж чадаж байвал намхан байсан ч хамаагүй гэж би боддог.

-Таны фото зургуудыг хараад маш их хатуужил, ур чадвар гаргаж, биеэ дайчилжээ гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Гэтэл энэ чиглэлийн номинаци биш, “Мисс бикини”-д шилдэг болсон?

-Миссийн тэмцээний маань зургаан шалгуур тус бүр нэг л ялагчтай. Миний хувьд бүх шалгуурт өөрийгөө бүрэн дайчилсан. Бүр дөрвөн төрөлд шилдгээр дуудагдаад авсан шүү. Гэхдээ “Мисс бикини”-д илүү байсан учраас шүүгчид, холбооныхон намайг энэ номинацийн шилдгээр шалгаруулсан юм болов уу. “Фото мисс” төрөлд бас их хичээсэн. Дараа нь зургуудаа хараад хувьдаа сэтгэл хангалуун байсан юм. Гэхдээ энэ төрлийн шилдэг гуравт ч бас дуудагдсан.

-Үзэгчид миссийн тэмцээний оролцогчдыг их харьцуулж ярьдаг. Оролцогчдын хувьд бас ийм харьцуулалт байдаг уу?

-Охидууд маань аль эрт нэг, нэгнээ харьцуулаад дотроо бодчихсон байдаг л даа /инээв/.  Энэ охин их өндөр, энэ авьяастай, тэр хэл ус сайтай, энэ илүү “фэйс” сайтай гэх мэтээр харьцуулна. Ингэх нь нэг их буруу биш байх аа.Энэ нь хүмүүс өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байгаа нэг хэлбэр. Дээрээс нь өөрийн хийх зүйлээ илүү тодорхой болгох эхний алхам гэж би хардаг.Шалгуур болгон дээр л өөрийгөө бусадтай харьцуулах шаардлага гарна. Жишээ нь, “Мисс фото” шалгуур дээр гэхэд өөрийнхөө зурагны фозыг бусадтай харьцуулна. Түүнээс үүдээд тэр оролцогч камертайгаа харьцаж чадаж байна, орчноо илүү гоё гаргаж чадаж байна, илүү сэтгэл хөдлөл, утга санааг илэрхийлж чадсан байна гэх мэргэжлийн дүгнэлтүүд гарч ирдэг болов уу.

-Багш маань өөрийн хүрч чадаагүй амжилтад шавиараа дамжуулж хамтдаа хүрэх болно гэж хэлсэн-

-Тэмцээнд оролцоход хэцүү нь юу байв. Шантрах зүйл гарна биз?

-Манайд шалгуураасшалгуурын хооронд хугацаа давчуу байдаг.Гадны зарим орон гэхэд хэдэн сарын турш нэг шалгуурт бэлддэг тогтолцоотой юм билээ. Гэтэл бид хоёр хоногийн хугацаанд нэг бүрэн хэмжээний урлагийн номер үзүүлэх даалгавар авдаг. Сая тэмцээнд орохдоо нэг сарын туршид бүтэн нойртой хоносон үе байхгүй. Шалгууртаа бэлдээд хажуугаар нь хооллох, хувцсаа сонгож өмсөх, будалтаа хийлгэх гээд хувийн бэлтгэлээ базаана. Ингэж явсаар асар их ядарсан. Нэг газраас нөгөө газрын хооронд явахдаа машин дотроо хэдэн минут унтаад сэрэх ч үе байна.

-Нэгэнт бэрхшээлийг даваад тэргүүлсэн учир хүмүүнлэгийн ажил хийх эрхэм үүрэг хүлээсэн байх. Юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Агентлаг, багш нартайгаа хамтраад төсөл боловсруулж байна. Судлаж үзтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг усанд оруулдаг төхөөрөмж дутмаг байдаг юм билээ. Тухайлбал, саажилттай хүүхдийг усанд оруулах зориулалттай жакузи буюу зориулалтын ванн хэрэглэдэг гэдгийг хэлж байсан. Тиймээс энэ зүйлийг нэг ч гэсэн асрамжийн газарт нэвтрүүлээд өгчих юмсан гэсэн бодол байна. Одоогоор цаасан дээрх “юм”-аа хийчихээд байж байна. Мисс Интернешнл” тэмцээндээ нэлээд анхаарал хандуулж байгаа. Ирээд энэ ажилдаа шаргуу орно. Мөн ивээн тэтгэгчээ олох гээд хөөцөлдөх зүйл бас бий.

Мөн “Гүнж” төвтэй хамтарч ажилладаг. “Гүнж” төвтэйгөө хамтраад хийх олон ажил бас  төлөвлөсөн.

-Та тун удахгүй олон улсын тэмцээний тайзан дээр алхана. Бэлтгэл хэр байгаа вэ?

-МиссИнтернешнл” тэмцээн чансаагаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг нэр хүндтэй тэмцээн. Япон улсад энэсарын16-нд эхэлж,ирэх сарын5-нд эцсийн шалгаруулалт нь болно. Долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байна. Цаг шахуу учраас ачаалалтай бэлдэж байна.

Баг бүрэлдэхүүний тухайд хараахан тодорхойгүй байгаа. Юутай ч багш нартайгаа хувийн болон ур чадварын бэлтгэлээ сайн хангаж байгаа.

-Олон улсын тэмцээнд манай оролцогчдыг хэлний асуудал жаахан доош нь татдаг. Таны хувьд хэлний бэлтгэлээ хэрхэн хийж байна?

-Би ЕБС-иа “Радуга” гэдэг Орос сургуульд дүүргэсэн. Унаган орос хэлтэй гэж хэлж болно. Манай сургуульд олон орны сайн багш нар хичээл заадаг учир төгсөгчид нь гадаад хэлний боловсрол өндөртэй байдаг. Миний хувьд дөрөвдүгээр ангиасаа англи хэлийг америк багшаар заалгасан. Ер нь бол хэлний тал дээр нэг их бэрхшээл гарахгүй болов уу гэж бодож байна.

-Танд мэргэжлийн заавар, зөвлөгөөг хэн өгч байгаа вэ?

-Мэдээж багш маань энэ тал дээр надаас ч илүү сэтгэлээ чилээж байгаа. Миний багш Топ модель Х.Бадамгэрэл Монголын загварын тэмцээний том ялагчдын нэг. Одоо миний оролцох гэж байгаа тэмцээний тайзан дээр алхаж явсан хүн. Тийм ч учраас надад зааж, зөвлөжболох бүхий л зүйлээ хэлж байгаа. Өөрийн хуримтлуулсан туршлагаа харамгүй хайрлаж байгаа хүн дээ. Багш маань надад “Багш нь өөрийн хүрч чадаагүй тэр амжилтад шавиараа дамжуулж хамтдаа хүрэх болно” гэж хэлсэн.

-“Мисс Интернешнл” тэмцээнд хамаг хүчээ дайчлан оролцох болно-

-Таны төрх их өвөрмөц. Аав, ээжийнхээ хэнийг нь илүү дуурайсан бол?

-Хүмүүс тэгж хэлдэг. Зарим хүн намайг “эрлийзүү” гэж асуух нь бий. Аав, ээж хоёр маань хоёулаа том нүдтэй. Би тэрийг нь дуурайсан. Бор арьсыг ааваасаа удамшсан гэж боддог.

-Найз залуутай юу?

-Байгаа. Манай найз залуу СУИС-ийн жүжигчний ангийн гуравдугаар курсын оюутан.

-Ц.Аззаяа ер нь шүүмжлэлийг хэр даадаг вэ?

-Би шүүмжлэлд эмзэглэдэггүй. Шүүмжлүүлэх тусам өөрийн засах залруулах зүйлээ тунгааж, алдаагаа засдаг. Зарим шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар хандах нь өөрт их хялбар тусдаг.Тэгээд ч манай сургуульд шүүмжлүүлдэггүй хүн гэж ер нь байдаггүй. Багш нар маань тэр тал дээр илүү бэлдэж өгдөг шиг санагддаг. Сургуулиа төгсөөд цаашид ямар нэг уран бүтээлийн нэгдэл, театрт харьяалагдаад явахад үг даадаггүй хүн хол явахгүй шүү дээ.

Харин хүнийг ялих, ялихгүй олон зүйлээр, илт бүдүүлгээр гутаахыг би эрүүл шүүмжлэл гэж харахгүй. Намайг юу ч гэж хэлж, бичиж болно. Ингэх нь гэр бүл, ойр дотныхонд маань  хэцүү болохыг сая л мэдэрлээ дээ. Сүүлийн үед надад шүүмжлэл гэхээсээ илүү атаархал, далдуур яриа их ирэх болсон.Мэдээж сайшаал, урмын үгч бас их л байна.

“Мисс Монголиа” тэмцээнийгзарим хүн хамгийн хөөрхөн охиныг нь л тодруулчихдаг юм шиг ойлгох нь бий. Гэвч тийм зүйл байдаггүй юм. Зөвхөн царай зүс, бие хааг нь харж шилдэг оролцогчид болон тэргүүн миссийг тодруулдаг гэвэл үнэхээр өрөөсгөл. Бүтэн сарын турш тэр олоншалгуурыгбэлдэнэ,ядарна, олон арван асуултад хариулна, ярилцлага өгнө, өөрийн чадах бүхнээ 100 хувь бусдад илэрхийлж, ойлгуулах хэрэг гарна. Ингээд эцэст нь шүүгчид тэр шалгуур болгоныг нэгтгээд хэн ялагч болохыг шийддэг учир хувь хүнээс их тэвчээр, хажуужил, мэдлэг чадвар шаарддаг.

-Загварын эмэгтэйчүүдийн нүцгэлэлт ер нь их шуугиан тарьдаг. Тэмцээний шаардлагаас хагас нүцгэн байх тохиолдол байдаг бол зарим нь залуу насныхаа гоо сайхныг хадгалах үүднээс нүцгэллээ гэх нь бий. Энэ тал дээр таны бодол...? 

-Бикинитэй байх, нүцгэлэх хоёрын дунд их ялгаа бий. Бикини гэдэг бол “Далайн эргийн гоо үзэсгэлэн” буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүх олон улсын тэмцээнд байдаг шалгуур. Үүнийг “хуучны” хүмүүс их ташаа ойлгодог. Би нэг удаа тэмцээнд оролцох гээд бикини-тэй авахуулсан зургаа олон нийтийн цахим сүлжээнд оруулсныг ээж маань харчихсан. Тэгээд их бухимдаж билээ.Одоо бол ойлголт нь өөр болсон. Яагаад гэвэлэнэ чинь бүрнүцгэлчихсэн хэрэг биш юм. Тухайн оролцогчийн биеийн галбир, арьсны эрүүл чийрэг байдал зэргийг харахад лмиссийн тэмцээнд бикини-тэй өрсөлддөг.

Харин нүцгэлэхийн тухайд хувь хүний ёсзүй, ажлын онцлог, шалтаг шалтгаан байдаг л байх. Тэр бүрийг сайн мэдэхгүй юм.

-Олон хүүхдийн ээж болохыг хүсдэг-

-Өдөр тутам өмсөх дуртай хувцас чинь юу вэ?

-Энгийн чөлөөт хувцас. Оюутан хүн учраас тэр дундаа дуулах, жүжиглэх гээд бэлтгэл их хийдэг болохоор чөлөөт хувцас их тохиромжтой байдаг.Өндөр өсгийтэй гутал өмсөөд ирчихвэл өдөржингөө махийж явах хэрэг гарна. Өөрийгөө зовоохоос цаашгүй.

-Чөлөөт цагаа өнгөрүүлэх, шоу цэнгээн хоёрыг хэрхэн заагладаг вэ? 

-Хүн хүний бодол өөр л байх. Хэт үгүйсгэж байгаа юм биш шүү. Гэхдээ би чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө дарвиж, гадуур явж өнгөрөөхийг төдийлөн хүсдэггүй. Хүн ер нь чөлөөт цаг гарвалгэр бүл, хайртай хүмүүстэйгээ л өнгөрөөх нь чухал болов уу. Тэгж байж л жинхэнэ утгаараа чөлөөт цаг болно байх. Хүн ойр дотныхондоо тавих хайр халамжаа цаг ямагт ашиглах хэрэгтэй. Би аль болох зав чөлөөтэй үедээ ээжийнхээ дэргэд, төрсөн гэртээ байхыг хичээдэг. Гэртээ байх тусам лулам ихцаг хугацааг гэртээ өнгөрүүлмээр санагддаг даа.

-Урлагийн сургуульд сурдаг хүн. Ном зохиол хэр уншдаг вэ?

-Бид номыг хамгийн их унших ёстой хүмүүс. Гэхдээ нэг зохиолыг хэзээ ч ганцхан удаа уншаад тавьж байгаагүй юм байна. Бүр зохиолын дүрийг хөөж, нягталж унших хэрэгтэй болно. Тухайн дүрийн үнэлэмж, онцлогийг гаргахын тулд бүхэлд нь тэр дүртэй харьцаж буй бусад дүрийг уншина. Ингээд нэг зохиолыг хэдэн удаа бүтэн тойруулна даа. Зохиол дээр ажиллана гэдэг цэвэр тухайн хүний хөдөлмөр юм. Уншаад зогсохгүй тухайн дүрийг өөрийгөө гэж төсөөлөх ч учиртай. Миний мэргэжил их гоё шүү.

-Хувийн амьдралаа хэр төлөвлөдөг вэ?

-Миний хувьд нэг их төлөвлөөд байдаггүй. Харинхэзээ хүүхэд төрүүлэхээ л боддог. Хүүхэд гэдэг эцэг, эхээсээ хайр халамж, хариуцлага шаардсан эрхэм хүн. Миний хувьд одоо л бүх зүйл эхэлж байна. Жүжигчний, загварын замналаа өөрийн гэсэн үйл хэргээр эхлүүлж байгаа гэж боддог. Тиймээс эхлээд өөрийн гэсэн хийсэн юмтай болох нь нэн чухал. Ер нь ойрын дөрвөн жилдээ хүүхэд төрүүлэхгүй гэсэн бодолтой байна. Ер нь бол олон хүүхдийн ээж болохыг хүсдэг. Өнөр олуулаа байх чинь нэг бодлын жаргал шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ц.Аззаяа: Хоёрдугаар байр гэж зарлахад “Би биш байгаасай” гэж юунаас ч юм гуйж зогссон  
Үзсэн: 13041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
109.30.223.xxx [109.30.223.xxx] 2015-11-03 00:33
Eostoi huurhun ohinshuu aavinhaa ah duur duuraisan bn
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2015-11-01 21:40
uneheer saihan ohin bna.amjilt husie
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2015-10-15 10:08
Manai mongol ohid busguichuud ulam l goy bolood baih yum. Azzaya yah argagui urlagiin ger bulees garaltai avyaslag hunii ur udam saihan ch busgui yum.
76.245.193.xxx [76.245.193.xxx] 2015-10-15 00:09
Erkagiin ohin shdee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-14 00:16
Морин дээр уруу харж хэвтсэн зураг нь арай л бишээ. Нуучихгүй дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-13 23:44
baihuu
188.191.175.xxx [188.191.175.xxx] 2015-10-13 23:00
Miss gedeg chin gertee suuj xvvxdee xardag.eldeb asuudal.xel amand orj baigagvi saixan setgeltei arxi tamxi xeregledeggvi emegteig l xelmeer yum yum.tvvnees bish nvtsgen shaldan taizan dr garch xeden asuultand xariulad bolchdog yum bish bxa.shalgaruulalt n arai l...Bas miss bolsni dara n busdad zob xvmvvjil bii bolgox vlger duurial vzvvlex vvreg xvleelgebel zvger l bx.er n goo saixan ertontsig abarna gedegiin uchiriig oilgodog emegteichvd xoborxon bx sho
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-10-13 22:37
Чи бэлцийж пэндийсэн арчаагүй тэнэг болхоороо ийм юм бодож суугаа байлгүй.Хүнд атаархаж суухаар өөрийгөө арчлаач малаа.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-10-13 22:33
Хүмүүсээ ямар муухай атаархуу юм бэ.Энэ балай юм бичиж суугаа хүмүүс өөрсдөөсөө ичиж амьдар.Энэ сайхан охин их ухаалаг хүүхэд байна.Амжилт аз жаргал хүсье.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-10-13 22:17
saihan ohin baina ih uvurmuts tsarai bietei
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-10-13 18:15
bayar hurguie amjilt husie. Mongolchiidaa bie biedee bitgii ataarhaj bai.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-13 16:52
odoohon pendiigeed beltsiij tseltsiigeed avgai shinjindee orno l doo.zaluu baihad bugd l iim tuayhan uayhan l baidag
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2015-10-13 15:49
Будалтаа зөв хийвэл оросын супер модель Ирина Шейхтэй адилхан харагдах юм байна
124.158.111.xxx [124.158.111.xxx] 2015-10-13 15:29
hamar arai gologdoj bna . busad ni ok
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-10-13 15:15
ataarhaj uhlee yu tenegee. muu dotortoi har energitei novsh. hund saihan ug helj bayar hurgej sur
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-10-13 14:47
Saihan emee, eej geed bas uuruu ih saihan ohin bna. Hun neree, togos uduu. Zuv yavaarai. Amjilt husie.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-13 14:37
Найз залуу нь азтай золиг юм аа
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-13 14:29
баяр хүргэе хөөрхөн охин байна

Бидэнтэй нэгдээрэй